top of page

1998–2023 онуудад “Шинэ долгион” радио ФМ 107.5 

2023 – оноос “Хүүхэд радио“ 107.5

Бидний уриа – “Хүүхэд насны дуу хоолойг хүн бүхэнд хүргэнэ!”

antenna_edited_edited.png
antenna_edited.png

Эрхэм зорилго: Монгол улсын ирээдүйг авч явах нийт хүн амын 40 орчим хувийг эзэлж байгаа хүүхдүүдэд  зориулсан хэвлэл мэдээллийн цорын ганц байгууллагын хувьд төрөлжсөн радиог хөгжүүлэх, ХҮҮХЭД РАДИО брэндийг бий болгох, монгол хүүхдийн эрх ашгийг тууштай хамгаалагч байж, гэр бүлийн нандин холбоог хүчирхэгжүүлж, монгол хүүхдийн дуу хоолойг дэлхийд хүргэх 

Уг эрхэм зорилгод хүрэхийн тулд:

  • Радио өргөн нэвтрүүлгийг ФМ107.5, ФМ79.7 зэрэг хэт богино долгионуудаар өдөр бүр 06-23 цагийн хооронд цацаж, интернетэд суурилсан олон нийтийн суваг mglhuuhedradio.mn хаягаар хэрэглэгчдэд хүргэх

  • “Хүүхэд радио” фэйсбүк хуудас, “Хүүхэд Радио ФМ107.5” YouTube хуудас, “huuhedradio” Instagram хуудас ажиллуулах

  • Хөтөлбөрийг хүүхдэд зориулсан дуу хөгжим, шүлэг, яруу найраг, өгүүллэг, ардын аман зохиол, үлгэр, жүжиг, танин мэдэхүй, мэдээ, мэдээлэл, боловсрол, эрүүл мэндийн нэвтрүүлгүүдээс бүрдүүлэх

  • Олон түмэнд нэвтрүүлэг контентуудаа live, reel, challenge, видео зэрэг орчин цагийн мэдээлэл түгээх арга технологиудыг ашиглах

  • Хүүхдийн тухай томчууд хоорондоо мэтгэлцэх биш, харин хүүхдийн өөрийн дуу хоолойг томчуулд хүргэх гол “цагаан хоолой” болох, хүүхэд өөрийгөө нээн илрүүлэх, шинийг эрэлхийлэх, авьяасаа тодруулах “их уурхай” болох 

  • Эцэг эхчүүд, багш сурган хүмүүжүүлэгчид болон хүүхдээр овоглосон, хүүхэд гэр бүлд зориулж үйл ажиллагаа явуулж байгаа дотоод гадаад, олон улсын байгууллагуудын уулзах цэг  болж ажиллах

  • Монгол хүүхдийг дэлхийд таниулах, дэлхийн хөгжлийг монгол багачуудад хамгийн түргэн хүргэх хөгжлийн гүүр болох 

           Эдгээр зорилтуудаа биелүүлэхийн төлөө манай байгууллага төрийн болон хүүхдээр хаягласан төрийн бус байгуулллагууд, хүүхдийн төлөө гадаад дотоод сангууд, цэцэрлэг, сургуулиуд, хүүхдэд зориулж үйлдвэрлэл, үйлчилгээ явуулдаг байгууллагууд, ерөөс бидэнтэй хамтарч ажиллах хүүхдэд ээлтэй бүх байгууллага, хамт олон, хувь хүмүүстэй хамтран ажиллахад нээлттэй байх болно.  Монгол улсын хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж, хэвлэл мэдээллийн радио салбарыг улам бүр хөгжүүлэхэд гол анхаарлаа хандуулж, сэтгүүл зүйн ёс зүйн хэм хэмжээг дээдэлж ажиллана.

© Хүүхэд радио FM 107.5

2024 он

bottom of page